Канадын парламентын дарга Жиофф Рэганыг угтан авч мэндчиллээ

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг өнөөдөр Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын өмнө угтан мэндчиллээ.

УИХ-ын дарга М.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.

Үүний дараа Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол УИХ-ын дарга М.Энхболдтой хийх албан ёсны хэлэлцээ эхэллээ.

Албан ёсны хэлэлцээний дараа УИХ-ын дарга М.Энхболд, Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэвлэл мэдээллийнхэнд товч мэдээлэл хийх юм байна.