АН-ын дүрмийн хэлэлцүүлгийг цахимаар нээлттэй хэлэлцэж эхэллээ

Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчид бүгд оролцох боломжтойгоор АН-ын үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг олон нийтэд нээлттэй цахим сүлжээгээр хэлэлцүүлэхээр ажиллаж эхэллээ.

Та цахим сүлжээ ашиглан дүрмийн хэлэлцүүлэгт оролцохдоо:

Demforum.mn сайтад зочилно Дүрмийн хэлэлцүүлэг цэсэнд хандана. Бүлэг, зүйл, заалт бүрийн хойно /санал өгөх/ гэсэн хэсэг байгаа тэр хэсэгт хандаж өөрийн үзэл бодол санаагаа илэрхийлнэ. Бусдад түгээх бүрэн бололцоотой. Та бүхэн цахим дүрмийн хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцоорой.