З.Энхболд: МАН-ынхан жинхэнээр нь улсаа өрийн дарамтад оруулахаар зэхэж байна

УИХ-ын дарга асан З.Энхболд МАН-ын Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж доорх мэдээллийг өөрийн цахим хуудсаар өгчээ.

З.Энхболд зурган илэрцүүдТэрбээр "МАН сонгуульд ялж ЗГ-аа байгуулаад сүүлийн хоёр сар улс орны өр зээлийн талаар зориудаар гуйвуулсан ойлголтыг системтэй өгөөд байгаа учраас доорхи тайлбарыг хийж байна. Эхний хоёр зураг нь энэ оны эхний хагасын байдлаар манай улсын сүүлийн 26 жилд авсан гадаад дотоод зээл, түүний ДНБ-д эзлэх хувь юм. Дэлхийн бусад улсуудтай болон ДНБ-тэйгээ харьцуулахад боломжийн санхүүг хүлээлгэж өгсөн.

Гэтэл МАН сонгуулийн үед өр, зээл хоёроо ялгахгүй бөөн өр тавьсан гэж худлаа ухуулга хийгээд сонгуульд ялах юм бол зээл авахгүй, тавьсан өрийг бүгдийг барагдуулна гэж санал авчихаад өнөөдөр УИХ-аар 26 жилд авсан гадаад зээлийг буюу 4 тэрбум долларыг зөвхөн энэ жилийн үлдсэн хугацаанд авч жинхэнээр нь улсаа өрийн дарамтад оруулахаар зэхэж байна. Чингис бондоос 2.7 дахин зээлийг авна гэсэн үг.

Сүүлийн графикаас ДНБ-ээсээ давсан өр тавихаар төлөвлөж байгааг мөн харж болно. Улсынхаа санхүүд ингэж хүйтэн сэтгэлээр хандаж болохгүй шүү, МАН-ынхаан. Дахиад нэг бодоод үзээч. Сонгууль дууссан, ажилдаа орооч, амласнаа биелүүлээч" гэжээ.

24tsag.mn