“Мах импеск” ХК Азид анх удаа шинэ технологи нэвтрүүллээ

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Мах импеск” ХК-ийн Шинэ савалгааны үйлдвэрийн нээлтэд оролцлоо.

Тус үйлдвэр нь олон улсын ариун цэвэр, аюулгүйн стандарт болох НАССР-ыг бүрдүүлж, тетрапак савлагаагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь Монгол Улсад төдийгүй Азид анх удаа нэвтрүүлж буй шинэ технологи юм байна.