Да.Ганболдыг Б.Мөнхбаатараар солилоо

Сонгуулийн дараах томилгоо үргэлжилсээр байна. Саяхан “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирлаар Б.Мөнхбаатарыг томилж, Да.Ганболдыг чөлөөлсөн. энэ шийдвэр бас л шүүмжлэл дагуулж байна.


“Эрдэнэс Монгол” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн хийсэн гэж буй ч Б.Мөнхбаатар нь МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хүн гэгддэг. Тэрбээр өмнө нь нийслэлийн орлогч даргаар ажиллаж байсан юм.